3.1PHUQUOC (PQC) чиглэлийн 1 хүний нислэгийн/аяллын төлбөр 5,190,000 төгрөгийг төлж барагдуулах, 1 хүний 1 суудлын урьдчилгаа 5,190,000 төгрөг хийгдсэнээр суудал хадгалагдана.
Аяллын төлбөрийг доорх хуваарийн дагуу заасан дансанд эсвэл бэлнээр төлж баримт үйлдэнэ.
Урьдчилгаа 5,190,000 төгрөгийг 2026-09-17-ний өдөр,
Үлдэгдэл 0 төгрөгийг 2026-09-17-ний өдөр төлж барагдуулна.
Дансны мэдээлэл: Аэрмаркет Холидэй ХХК
Дансны мэдээлэл тохируулаагүй байна. Борлуулагчтай холбогдоно уу.
Гүйлгээний утга: Захиалгын дугаар (баталгаажсаны дараа олгогдоно)
3.2Аялагч нь гэрээ байгуулж, төлбөр төлсний дараа захиалгат нислэгтэй аялалд аяллыг цуцлах бол:
Аялал эхлэхээс 30 хоногийн өмнө төлбөрийг буцаалтын шимтгэлгүй 100% буцаан олгоно,
Аялал эхлэхээс 29 болон түүнээс бага хоногийн өмнө цуцлах бол төлбөр буцаагдахгүй, харин аялал эхлэхээс 72 цагийн өмнө хүртэл хугацаанд нэр солих эрхтэй байна. Нэр солих тохиолдолд хүйс зөрөхгүй байх, хэрэв хүйс зөрсөн үед өрөөнд ганцаараа байрлах нэмэлт төлбөрийг аялагч хариуцна.
3.3Аялагч нь нислэг эхлэхээс 3 цагийн өмнө нисэх буудалд хүрэлцэн ирэх, паспортын бүрэн бүтэн байдал /аялал эхлэхээс өмнө 6 сарын хугацаанд хүчинтэй байх/, хилээр нэвтрэн орох болон гарах, хил гаалийн хуудас бөглөх, тээшээ тээвэрлэлтэд бэлтгэх зэрэг хариуцлагыг хүлээнэ.
3.4Тусгай хэрэгцээт захиалга буюу тэргэнцэр, цагаан хоол, харшилтай хүнсний хувьд нөхцөл байдлыг тодруулж тухайн үед шийдвэрлэнэ.
3.5Аялагч нь аяллын хугацаанд дараах үүргийг чанд мөрдөнө. Үүнд:
Хөтөч, орчуулагч болон аяллын багийн зүгээс тогтоосон цагийн хуваарийг чанд мөрдөж, хоцрохгүй байх;
Группээс зөвшөөрөлгүйгээр салж, бие даан зорчихгүй байх;
Бусад аялагчдын дунд үндэслэлгүй, ташаа мэдээлэл тараахгүй байх;
Аяллын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл, сөрөг сэтгэгдэл зориуд бий болгохгүй байх.