Нууцлалын бодлого
Хэрэглэгчийн өгөгдөл цуглуулах, хадгалах, ашиглах журам.
Сүүлд шинэчилсэн: 2026-07-06. Энэ баримт бичиг хуульчийн эцсийн хяналтад байгаа бөгөөд агуулга өөрчлөгдөж болно.
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Захиалгын мэдээлэл — нэр, утас, имэйл, аяллын сонголт
- Аялагчийн бичиг баримт — гадаад паспортын мэдээлэл, визийн бүрдүүлэлтэд шаардлагатай баримтууд
- Төлбөрийн мэдээлэл — төлбөрийг банк болон төлбөрийн байгууллагын системээр дамжуулан хүлээн авдаг бөгөөд бид картын мэдээллийг хадгалдаггүй
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Аяллын захиалга, визийн бүрдүүлэлт, тийзний захиалгыг гүйцэтгэх
- Захиалгатай холбоотой мэдэгдэл (баталгаажилт, төлбөр, аяллын сануулга) илгээх
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх (НӨАТ, гааль, хилийн бүрдүүлэлт)
3. Мэдээлэл хамгаалалт
- Аялагчийн бичиг баримтыг зөвхөн эрх бүхий ажилтан үздэг, хугацаатай холбоосоор дамжуулан хамгаалагдсан санд хадгалдаг
- Мэдээллийг гуравдагч этгээдэд зөвхөн аяллын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд (виз мэдүүлэх ЭСЯ, буудал, нислэгийн компани) дамжуулдаг
- Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалддаггүй
4. Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах хүсэлтийг amholiday@airmarket.mn хаягаар илгээж болно. Хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллээс бусад мэдээллийг бид ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.
5. Холбоо барих
Асуулт байвал: amholiday@airmarket.mn, +976 9908-5050