Мөрөөдлийн чиглэл, бэлэн багцууд.

Фукуок | 7 шөнө / 8 өдөр — Бямба, ням гараг бүрийн шууд нислэгээр зорчиж, Wyndham Grand 5★ эсвэл Vinholidays 4★ зочид буудлаас төсөвтөө тохируулан сонгон, нислэг, зочид буудал, өглөөний цай, тосох/үдэх үйлчилгээ, даатгал багтсан аяллаар амарч, нэмэлтээр 3 арлын аялал, Cable Car, Aquatopia Water Park зэрэгт хамрагдах боломжтой.

COMING SOON

Тайландын алдарт Паттайя хотод 8 хоногийн турш чөлөөт хөтөлбөрөөр амарч, далайн эрэг, наран шарлагын газар, шоппинг, зугаа цэнгэл болон хотын аяллыг өөрийн хүссэнээр төлөвлөнө. Хүсвэл Кох Лан арал, Бангкок болон бусад сонирхолтой аялал, үзвэрүүдэд нэмэлтээр хамрагдах боломжтой.

Хятадын өмнөд хэсэгт орших халуун орны диваажин Санья нь цагаан элсэрхэг далайн эрэг, тунгалаг цэнхэр тэнгис, нарлаг уур амьсгал, тансаг амралтын газруудаараа алдартай. Далайн эрэг дээр амарч, усан спорт, арлын аялал болон халуун орны байгалийн үзэсгэлэнг мэдрэхэд тохиромжтой аяллын чиглэл юм.

Вьетнамын үзэсгэлэнт далайн эргийн хот Нячангт 7 шөнө, 8 өдрийн турш амарч, цэвэр далай, нарлаг эрэг, халуун орны уур амьсгалыг мэдрээрэй. Аяллын үеэр VinWonders, арлын аялал, шавар ванн, хотын аялал, шопинг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдахын зэрэгцээ чөлөөт цагаараа далайн эрэгт тухлан амрах боломжтой.

МАНИЛА | 15 ХОНОГИЙН АЯЛАЛ 12-р сарын 25 – 1-р сарын 10 | Жил бүр зохион байгуулагддаг, эрэлт ихтэй тусгай шууд нислэг. Зөвхөн нэг удаа нислэг үйлдэх тул аялагчдийн тоо хязгаартай.

Жэжү арал — Солонгосын хамгийн алдартай амралтын арлын байгаль, далайн эрэг, соёл 5 өдөрт.