Буцаалтын нөхцөл
Аяллын захиалгыг цуцлах, мөнгөн буцаалт хийх нөхцөл.
Сүүлд шинэчилсэн: 2026-07-06. Энэ баримт бичиг хуульчийн эцсийн хяналтад байгаа бөгөөд агуулга өөрчлөгдөж болно.
Цуцлалтын нөхцөл
Захиалагч аяллаа цуцлах хүсэлтийг бичгээр (имэйл) ирүүлснээр дараах нөхцөл үйлчилнэ:
| Аялал эхлэхээс өмнөх хугацаа | Буцаалт |
|---|---|
| 45 ба түүнээс дээш хоног | Урьдчилгаа бүрэн буцаагдана |
| 30–44 хоног | Төлсөн дүнгийн 50% |
| 30 хоногоос бага | Буцаалт хийгдэхгүй |
Онцгой нөхцөл
- Виз татгалзсан тохиолдолд визийн хураамж болон аль хэдийн гарсан бодит зардлыг (тийз, буудлын торгууль) хассан үлдэгдлийг буцаана
- Нислэгийн тийз нь тухайн агаарын тээвэрлэгчийн буцаалтын нөхцөлөөр зохицуулагдана
- Давагдашгүй хүчин зүйл (байгалийн гамшиг, хилийн хаалт г.м.)-ийн улмаас аялал цуцлагдвал төлбөрийг дараагийн аялалд шилжүүлэх эсвэл бодит зардлыг хассан дүнг буцаана
Буцаалт хийгдэх хугацаа
Баталгаажсан буцаалтыг ажлын 10 өдрийн дотор анх төлбөр хийсэн хэрэгслээр буцаан шилжүүлнэ.
Хүсэлт илгээх: amholiday@airmarket.mn, +976 9908-5050