Үйлчилгээний нөхцөл
Манай вэбсайт болон аяллын үйлчилгээг ашиглах ерөнхий нөхцөл.
Сүүлд шинэчилсэн: 2026-07-06. Энэ баримт бичиг хуульчийн эцсийн хяналтад байгаа бөгөөд агуулга өөрчлөгдөж болно.
1. Ерөнхий зүйл
Энэхүү нөхцөл нь Аэрмаркет Холидэй ХХК (цаашид "Компани") болон аяллын үйлчилгээ захиалагч (цаашид "Захиалагч") хоорондын харилцааг зохицуулна.
2. Захиалга
- Захиалга нь урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр баталгаажна
- Хөтөлбөрт заасан үнэ нь нислэгийн тийз, буудал, экскурс, хөтөчийн үйлчилгээг багтаана (хөтөлбөр бүрд тусад нь заасан)
- Виз шаардлагатай улсын хувьд визийн шийдвэр нь тухайн улсын ЭСЯ-ны бүрэн эрх бөгөөд виз татгалзсан тохиолдолд буцаалтын нөхцөл үйлчилнэ
3. Төлбөр
- Төлбөрийг банкны шилжүүлэг болон идэвхжүүлсэн цахим төлбөрийн хэрэгслээр хүлээн авна
- Үлдэгдэл төлбөр аялал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө бүрэн төлөгдсөн байна
4. Хөтөлбөрийн өөрчлөлт
Нислэгийн хуваарь, цаг агаар, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөтөлбөрт өөрчлөлт орж болох бөгөөд Компани ижил түвшний үйлчилгээгээр орлуулахыг зорино.
5. Хариуцлага
- Захиалагч гадаад паспортын хүчинтэй хугацаа (аялал дуусахаас хойш 6 сараас доошгүй) болон бичиг баримтын үнэн зөвийг хариуцна
- Компани нь гуравдагч талын (нислэгийн компани, буудал) үйлчилгээний доголдолд тухайн талын нөхцөлийн дагуу зуучлан шийдвэрлэнэ
6. Маргаан шийдвэрлэх
Маргааныг эхлээд харилцан зөвшилцөх замаар, боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.