
ХАЙНАН, САНЬЯ
Хятадын өмнөд хэсэгт орших халуун орны диваажин Санья нь цагаан элсэрхэг далайн эрэг, тунгалаг цэнхэр тэнгис, нарлаг уур амьсгал, тансаг амралтын газруудаараа алдартай. Далайн эрэг дээр амарч, усан спорт, арлын аялал болон халуун орны байгалийн үзэсгэлэнг мэдрэхэд тохиромжтой аяллын чиглэл юм.
Бүрэн хөтөлбөрийг A4 хэмжээгээр хэвлэх, эсвэл PDF болгож хадгалах.
Онцлог
- SHENGYI HOLIDAY 5*
- PHOENIX ISLAND RESORT 5*
- PAXTON VACANCES 4*
Товч мэдээлэл
Хятадын өмнөд хэсэгт орших халуун орны үзэсгэлэнт амралтын бүс бөгөөд цагаан элсэрхэг далайн эрэг, тунгалаг цэнхэр далай, дулаан уур амьсгал, тансаг resort-уудаараа алдартай. Аялагчид далайн эрэг дээр амарч, усан спорт, арлын аялал, шопинг болон сонирхолтой үзвэрүүдэд хамрагдан, өөрийн хүссэнээр аяллаа төлөвлөх боломжтой. Мөн аяллын төсөвтөө тохируулан зочид буудлаа сонгох боломжтой тул өөрийн хүссэн аяллын хэв маягаар амрахад тохиромжтой. Санья нь гэр бүл, хосууд болон найз нөхдөөрөө аялахад тохиромжтой амралт, зугаа цэнгэл, халуун орны байгалийг нэг дор мэдрэх төгс аяллын чиглэл юм.
Өдрийн төлөвлөгөө
- Өдөр 1Улаанбаатар – Саняа
Аяллын эхний өдөр буюу Мягмар гарагийн 23:00 цагт Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, нислэгийн бүртгэл болон шаардлагатай бэлтгэлээ хийнэ.
Лхагва гарагийн 02:00 цагт БНХАУ-ын JUNEYAO Airlines компанийн HO-1528 дугаартай шууд нислэгээр Улаанбаатар хотоос Хайнан арлын Саньяа хотыг зорин ниснэ.
07:15 цагт Саньяа хотод газардан, нисэх онгоцны буудлаас зочид буудал руу шилжинэ. Зочид буудалд хүрэлцэн очсоны дараа өглөөний цайгаа зооглож, өрөөгөө хүлээн авна.
Үүний дараа аяллын ерөнхий хөтөлбөр, аяллын явц болон анхаарах зүйлсийн талаар хөтчөөс мэдээлэл, зөвлөгөө авч, аяллын хөтөлбөртэй танилцана.
Энэ өдөр аялагчид нислэгийн дараах ачааллаа тайлж, зочид буудалдаа амран, чөлөөт цагийг өөрийн хүссэнээр өнгөрүүлнэ.
Бүрэн хөтөлбөрийг A4 хэмжээгээр хэвлэх, эсвэл PDF болгож хадгалах.