Виз татгалзсан бол Жэжү аялах боломжтой юу?
Татгалзсан хариуны дугаараас шалтгаална. Аялалд бүртгүүлэх боломжтой болон эрсдэлтэй шалтгаануудын жагсаалт.
БНСУ-ын Жэжү арлын аялалд хамгийн түгээмэл асуугддаг асуулт: «Виз татгалзсан хариутай хүн явж болох уу?»
Таны татгалзсан хариуны дугаар хэд байгаагаас шалтгаална.
Татгалзсан хариугаа хэрхэн шалгах вэ
- Онлайнаар www.visa.go.kr сайтаар орж шалгана.
- Мэдэх боломжгүй, эсвэл гадаад паспортоо гээсэн бол БНСУ-ын ЭСЯ-нд өөрийн биеэр бичиг баримттайгаа ажлын өдрийн 11:00 цагт очиж анкет бөглөнө. Хариуг маргааш 14:00 цагт мөн өөрийн биеэр очиж авна.
Аялалд бүртгүүлэх боломжтой шалтгаанууд
- ✅ Паспортын хүчинтэй хугацаа дууссан
- ✅ Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй
- ✅ Зорчих зорилго тодорхойгүй байсан
- ✅ Бусад — утсаар холбогдох боломжгүй байсан; нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөөгүй; өөрийн хүсэлтээр паспортаа буцааж авсан
Аялалд бүртгүүлэхийг зөвлөдөггүй шалтгаанууд
- ❌ Хилийн шалган нэвтрүүлэх албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1-д хамрагдсан (хилээр орох эрх хаагдсан)
- ❌ Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан, эсвэл оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан
- ❌ БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцлийг хангаагүй
- ❌ Хуурамч материал бүрдүүлж өгсөн
- ❌ Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй
- ❌ Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй
- ❌ Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй
- ❌ Төлбөрийн чадвар нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй
- ❌ Уригч тал нь хүн урих эрхгүй байсан, эсвэл уригчийн өмнө урьсан хүмүүсээс хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан
- ❌ Уригчтайгаа ямар холбоотойгоо баталж чадаагүй
Анхаарах
Аяллын компани таныг БНСУ-ын хилээр оруулах эсэх талаар ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Эцсийн шийдвэрийг БНСУ-ын хилийн ажилтан гаргадаг. Бид олон жилийн туршлагадаа тулгуурлан дээрх ❌ тэмдэгтэй хариутай хүмүүст эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвлөдөг.
Эргэлзээтэй бол захиалга хийхээсээ өмнө бидэнтэй утсаар холбогдож зөвлөгөө аваарай.