Агуулга руу алгасах
Airmarket Holiday
Үзвэр

АНЭУ, Абу Даби - Ерөнхийлөгчийн ордон

Qasr Al Watan нь Абу Даби хотод байрлах Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгчийн ордон бөгөөд 2019 онд олон нийтэд нээлттэй болсон. Энэ ордон нь зөвхөн тансаг архитектур, чимэглэл төдийгүй төрийн бодлого, соёл, мэдлэгийн төв юм. Цагаан га

Qasr Al Watan нь Абу Даби хотод байрлах Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгчийн ордон бөгөөд 2019 онд олон нийтэд нээлттэй болсон. Энэ ордон нь зөвхөн тансаг архитектур, чимэглэл төдийгүй төрийн бодлого, соёл, мэдлэгийн төв юм. Цагаан гантиг, алтлаг гоёл чимэглэлээр бүрхэгдсэн энэхүү байгууламж нь дэлхийн хамгийн гоёмсог төрийн ордны нэгт тооцогддог.

Ордон нь улс орны хууль тогтоох, дипломат уулзалтууд зохион байгуулах гол төв бөгөөд жуулчдад АНЭУ-ын түүх, соёлын өвийг танилцуулдаг музей хэлбэрээр үйлчилдэг. Түүнчлэн Арабын урлаг, гар урлал, архитектурын өвийг танилцуулж, олон нийтийн соёлын боловсролыг дээшлүүлдэг.

Зургийн цомог

АНЭУ, Абу Даби - Ерөнхийлөгчийн ордон · Airmarket Holiday