Агуулга руу алгасах Жэжү арлын аялал · AM005-20261024 · Airmarket HolidayАяллын дэлгэрэнгүйҮнэ
| Нас | Өрөө | Нас (хүртэлх) | Үнэ |
|---|
| Том хүн | Өрөөнд 1 ор | 0–99 | 3,200,000₮ |
| Том хүн | Бүтэн өрөө | 0–99 | 4,000,000₮ |
| Хүүхэд | Өрөөнд 1 ор | 3–11 | 2,240,000₮ |
| Нярай | Оргүй | 0–2 | 320,000₮ |
Өдрийн төлөвлөгөө
Өдөр 1
Улаанбаатар → Жэжү
Нислэгээс 2 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудалд очиж ХҮННҮ ЭЙР авиа компанийн шууд нислэгээр өдөр 01:40 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 06:20-д буугаад заавал энгэрийн тэмдгээ зүүн хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
07:30 минутын үед Жэжү нисэх буудлаас Gwaneumsa хийдийн зүг хөдөлнө.
Өдрийн хоолны дараа нь Nohyeong Supermarket Media Art-аар зочилно. Медиа арт (дижитал гэрэл, видео, дуу ашигласан урлаг) үзүүлдэг том үзэсгэлэнгийн газар /Байгаль болон орчин үеийн үзвэрийг хослуулсан сонирхолтой аялал жуулчлалын газар.
Өдрийн хоолны дараа нь Nohyeong Supermarket Media Art-аар зочилно. Медиа арт (дижитал гэрэл, видео, дуу ашигласан урлаг) үзүүлдэг том үзэсгэлэнгийн газар /Байгаль болон орчин үеийн үзвэрийг хослуулсан сонирхолтой аялал жуулчлалын газар.
Оройн хоол идээд зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
🍽 Хоол:
— Өглөөний цай: Гамбургер, кола Өдрийн хоол: Зөөлөн дүпүтэй шөл & өөртөө үйлчлэх хоолны хэсэг Оройн хоол: Гахайн мах буфет
Өдөр 2
Жэжү арал
Зочид буудлын буфет өглөөний цай маш амттай тул хүссэнээрээ enjoy хийгээрэй.
Солонгосын алдарт ногоон цайны музей кафе (Osulloc green Tea Museum)-аар зочилно.
10:30-15:30 цагийн хооронд Шинва усан паркд цагийг өнгөрөөнө.
Ойролцоо сүлжээ дэлгүүр, ресторан, зоогийн газрууд олон байдаг.
"The Ma Park"-д Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
Зочид буудалдаа амарна.
🍽 Хоол:Өглөөний хоол · Өдрийн хоол · Оройн хоол— Өглөөний цай: Зочид буудалд Өдрийн хоол: Өөрсдөө Оройн хоол: Ядаргаа тайлах тахианы шөл
Өдөр 3
Жэжү арал
Өглөөний цайны дараа:
Гоо сайхны дэлгүүр (K-Beauty Shopping) орно.
Jeju herb garden аар аялна.
Өдрийн хоолны дараа Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгонтой танилцана.
Seopjikoji арлаар аялаад оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
🍽 Хоол:Өглөөний хоол · Өдрийн хоол · Оройн хоол— Өглөөний цай: Зочид буудалд Өдрийн хоол: Шарсан гахан мах Оройн хоол: Шарсан амар загас
Өдөр 4
Жэжү арал
Энэ өдөр: Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өдөр болон оройн хоолоо өөрсдөө хариуцах ба хөтөч унаа үйлчилэхгүйг анхаараарай.
Зочид буудлын ойролцоо дэлгүүр, ресторан олон байдаг.
🍽 Хоол:Өглөөний хоол— Хоол: Өглөө
Өдөр 5
Жэжү арал - Улаанбаатар
Жэжүгийн татваргүй барааны дэлгүүр эсвэл бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.
Эргэн тойрны уул, мод, тэнгэрийн байрлал харааны чиг баримжааг төөрөгдүүлэм Mysterious road руу явна.
Өдрийн хоол хоол иднэ.
Далайн эргийн алдарт “Солонгон зам”-д хүрч, өнгөлөг орчинд дурсамжит зураг авхуулна.
Цааш Жэжү олон улсын нисэх буудал явна. Жэжүгээс 18:40 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 21:30 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
🍽 Хоол:Өглөөний хоол · Өдрийн хоол— Хоол: Өглөө, Өдөр Солонгос маягийн буфет