Агуулга руу алгасах
Airmarket Holiday
Блог руу
2026-04-21

Дубай аялал

✈️ Нислэгийн хуваарь - Эйр Чайна

✈️ Нислэгийн хуваарь - Эйр Чайна

АНЭУ буюу Дубай Абу Дабид хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Дейрхам гэдэг ба 1 дейрхам нь 925₮ -тэй тэнцдэг.

Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа онгоцны буудал дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай. (Их хэмжээний мөнгө бол банкинд солиулсан нь ашигтай)

Бидний аялаж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын карттай байхад л болно. Тухайн банкнаасаа хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг. Бидний аяллын маршрутанд Дубайн алт, амтлагчны зах орсон байдаг. Та бүхэн захаас худалдан авалт хийхээр бол алт ойролцоогоор 10%, амтлагч ба сувенир 60-70% хямдардаг тул сайн хямдруулж авахыг зөвлөж байна. Дубайд захаас бусад газар хямдардаггүй. Мөн та бүхэнд таксигаар явах шаардлага гарвал таксины км-ыг харан төлбөрөө хийхэд л болно.

Хүсэн хүлээсэн аялал маань эхлэхэд цөөн хоног үлдлээ. Та бүхнийгээ аяллын бэлтгэлээ хангалттай сайн бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 🥰 Аяллын турш хэрэг болох чухал зүйлсийн талаар сануулья, та эдгээр зүйлсийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай.

Дубайд фэйсбүүк-ээр мессэж бичиж ашиглаж болдог ч дуудлага хийж болдоггүй. Тиймээс та бүхэн viber эсвэл BOTIM татаад яваарай. Viber хааяа хааяадаа болдоггүй. BOTIM бол Дубайн бүх хүн ашигладаг хамгийн сайн сүлжээ барьдаг аппликэйшн.

Та бүхэн Дубайд буугаад пасспорт шалганаар ороод сим карт авах боломжтой (30-40 usd) . Дата дуусаад цэнэглэх шаардлага гарвал "DU" гэсэн аппликэйшн татаж авч олон улсын картаараа цэнэглэдэг.

Аяллаа төлөвлөх үү?

Бүх аяллыг харах