Агуулга руу алгасах
Airmarket Holiday
Блог руу
2026-04-21

Арабын 4 улсын Круйз аялал

Дэлхийд томоохонд тооцогдох Италийн "MSC Cruises" компаний албан ёсны төлөөлөгч "Дэлхий Трэвел Икс" та бүхний энэ өвлийн амралтанд зориулан MSC Euribia хөлөг онгоцоор АНЭУлсын -Дубай хот, Абу Даби хот, Сир Бани Яс арал, Катар улсын Доха х

Дэлхийд томоохонд тооцогдох Италийн "MSC Cruises" компаний албан ёсны төлөөлөгч "Дэлхий Трэвел Икс" та бүхний энэ өвлийн амралтанд зориулан MSC Euribia хөлөг онгоцоор АНЭУлсын -Дубай хот, Абу Даби хот, Сир Бани Яс арал, Катар улсын Доха хот болон Бахрейн улсын 11 өдрийн бүтэн хөтөлбөртэй аяллыг та бүхэнд санал болгож байна.

Та тав тухтай сайхан аялаарай.

Улаанбаатар хотоос өглөөний 11:55 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:55 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.

Цааш 18:00 цагаас Бээжин хотоос Дубай хотруу нисэн 23:15 цагт Дубайд газардана.

Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.

Зочид буудалдаа очин бүртгэл хийж амарна.

Өглөөний цайгаа уугаад бид Дубай хотын алдарт Марина боомтод очин MSC Euribia хөлөг онгоцондоо бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэн өрөөндөө байрласны дараа манай хөтөч та бүхэнд хөлөг онгоцны мэдээлэл болон дотоод дүрмийг танилцуулна.

MSC Euribia хөлөг онгоц нь 19 давхар 6,300 хүний багтаамжтай 5 одны зэрэглэл хөлөг онгоц ба та бүхэн байрлах бүх хугацаандаа өглөө өдөр оройн хоолоо 3 төрлийн буфет ресторанаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

Бид аяллаа шинэ Доха хотын далайн эргээр зугаалан эхлүүлнэ.

Хуучин Доха хотод Катара Виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.

Катарын сувд гэгддэг Дохагийн хамгийн баян дүүргээр аялана.

Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана.

Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.

Энэ өдөр Круйз оройны 18:00-т хөдөлнө.

Манама боомтод хөлөг онгоцноос буугаад, таныг хөтөч тосон авч Бахрейн Хаант Улсын үзэсгэлэнт газруудыг танилцуулах аяллыг эхлүүлнэ.

Бахрейн нь Персийн буланд байрлах 30 орчим арлаас бүрдсэн, соёлын олон янз байдалтай орон бөгөөд нийслэл Манама нь хамгийн том арал дээр оршдог.

Аль Фатехийн Их Сүм – Араб-исламын архитектурын гайхамшиг, 7,000 мөргөлчинг багтаах хүчин чадалтай том сүм

Бахрейн Дэлхийн Худалдааны Төв – салхин турбинтай анхны тэнгэр баганадсан барилга

Эртний Бахрейн Форт – Дилмуны үеэс эхтэй олон давхар түүхтэй бэхлэлт

Bahrain Bay – орчин үеийн Манамагийн төв хэсэг

Хаун Фахадын Дамнуурга – Саудын Арабтай холбосон 25 км урт гүүр

Манамагийн сүүк – халуун ногоо, даавуу, амттан худалдаалдаг уламжлалт зах

зэргийг үзэж танилцана. Аяллын төгсгөлд боомт руу буцаж хүргэнэ.

Өглөөний цайгаа уусны дараагаар Бахрейн улстай танилцах болно. Аль-Фатехийн Их Сүм-д зочилж, исламын архитектур болон шашны соёлын гайхамшгийг үзэх болно. Үүний дараа Бахрейны Үндэсний музей-д орж, тус арал улс хэрхэн эрт үеэс өнөөдрийг хүртэл хөгжсөнийг мэдэх боломжтой.

Худалдааны төв болон уламжлалт захаар орж та бүхэн дурсгалын зүйлс худалдан авах, орчин үеийн архитектурын гайхамшиг болсон World Trade Center-ийн дэргэд зургаа авах боломжтой.

Тэмээний аж ахуй-д зочилж, зуун зуун тэмээг ойроос үзэж, зургаа авах болно.

Аяллын төгсгөлд цөл дунд 400 гаруй жил амьдран буй домогт Амьдралын мод-ыг үзэх ба энэ нь Бахрейнд ирсэн жуулчдын заавал үзэх үзмэрийн нэг юм.

Энэ өдөр хөлөг онгоц Оман улсын зүг далай дээр явж өнжих ба та бүхэн MSC Bellissima Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. (Та бүхэн тусгай "vip" ресторанд оройн зоог барих бол урьдчилан захиалга өгөх хэрэгтэй ба хөтөчдөө аяллын эхэн үед хэлээрэй. )

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.

Абу Дабигийн Ерөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

Феррари уорлд төв, Луврын музей , ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

Энэ өдөр Круйз 21:00-т хөдөлнө.

Өглөө бид Жебел Дханна боомт дээр ирсэн байх болно. Тэндээс жижиг завиар Абу Даби хотын Сир Бани Яс руу дамжин очно.

Энэ өдөр чөлөөт өдөр ба та бүхэн:

Энэ өдөр Круйз оройны 18:00-т хөдөлнө.

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хот хоттой танилцана.

Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж ал араб хардаг ба зургаа авхуулах боломжтой.

Дэлхийн хамгийн анхны Хиймэл арал дээр очиж зургаа авхуулна.

Хуучин Дубай очин эртний хүмүүсийн амьдарч байсан байшин, хувцасны зах, алтны захаар зочилно. Мөн бид зах үзэхдээ Абра буюу эртний модон завиар гол гаталдаг.

Аяллаа төлөвлөх үү?

Бүх аяллыг харах